НҮБ-ийн Ерөнхий Ассамблей 2026 онд Италид болох Өвлийн олимпын наадмын үеэр“Олимпын эвлэрэл” зарлах тогтоолыг баталлаа. Тогтоолд “Олимпын наадмын нээлтийн ёслолоос 7 хоногийн өмнө эвлэрэл зарлаж, паралимпын наадмын хаалтын ёслолоос хойш 7 дахь хоног хүртэл дайн дажныг зогсоож, олимпын тамиричд, албаны хүмүүсийн зорчих аюулгүй байдлыг хангана” гэж дурджээ.
Мөн НҮБ-ын гишүүн бүх орныг ОУОХ-той хамтран ажиллахыг уриалсан байна.
ОУОХ-ны тэргүүн Кирсти Ковентри “Тамирчид улс төрийн шалтгаанаар тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болох, виз авч чадахгүй байх явдлыг гарууглахгүйн тулд бүгд хамтдаа ажиллах шаардлагатай. Улс төр, спортыг хольж болохгүй” гэж мэдэгдсэн байна.
Өвлийн олимпын наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд Италид болох юм.
