UBLife Logo
Хөгжим

G-Dragon Хонконгийн түймрийн хохирогчдод 2 тэрбумыг хандавлалаа

G-Dragon Хонконгийн түймрийн хохирогчдод 2 тэрбумыг хандавлалаа

БНСУ-ын алдарт дуучин G-Dragon Хонконгийн орн сууцны цогцолборт гарсан гал түймрийн хохирогчдод 2 тэрбум воны (ойролцоогоор 1,5 сая ам.доллар) хандив өргөлөө. Тэрээр хандиваа Хонконгийн засгийн газрын байгуулсан “Wang Fuk Court-г дэмжих сан”-д өргөсөн бөгөөд түүний хандивыг гал сөнөөгчид, онцгой байдлын албаныхныг дэмжихэд мөн зориулахыг хүссэн байна. Мөн G-Dragon-той хамтран ажилладаг “Just Peace Foundation” сангаас гөл сөнөөгч, онцгой байдлын ажилтнуудад сэтгэл зүйн дэмжлэг, эмчилгээний  тусламж үзүүлэхээр болжээ.

Гал түймэр 11 дүгээр сарын 26-нд гарч, одоогийн байдлаар 146 хүн амиа алдаад байгаа. Харин 29-нд нь Хонконгод “MAMA Awards 2025” шагнал гардуулах ёслол болж, G-Dragon “Оны шилдэг уран бүтээлч”-ээр шалгарсан. Ёслолын үеэр тэрээр хэдий баяртай байгаа ч гал түймрийн улмаас сэтгэл нь маш гунигтай байгаагаа хэлээд хандив өргөсөн. Энэ үдэш тэрээр Оны шилдэг уран бүтээлчээс Dance Performance (Male Solo), Best Male Artist, Fans’ Choice Male, нийт 4 шагнал хүртсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.