Apple Music хөгжмийн стриминг платформоос өдөр бүр улс орнуудын хэрэглэгчдийн түлхүү сонсож буй 100 дуу бүхий жагсаалтыг шинэчлэн гаргадаг билээ. Ойрын өдрүүдэд Монголчуудын Apple Music-ээс хамгийн их сонссон 10 дууны жагсаалтыг хүргэе. Таны ойрд хамгийн их сонссон дуу тань юу вэ?
HWASA- Good Goodbye
Тус дуу энэ жагсаалтыг таван өдрийн турш тэргүүлж байна. Дууны бүжиг, улаан гуталтай бичлэгүүд олон нийтийн сүлжээнд өнгөрсөн долоо хоногоос эхлэн тренд болоод буй.
Even Tide- Гүүрэн дээр
“Тэнгэр газрын хязгаарт” олон ангит уран сайхны киноны OST болох тус дууг та хэн нэгний стори, эсвэл reel бичлэгээс сонссон нь гарцаагүй.
mxrningstar — bodliin gunees
“Бодлын гүнээс бороо болж орооч”… Уянгалаг, зөөлөн хэмнэл, сэтгэл хөдөлгөм шүлэгтэй энэ дуу mxrningstar хамтлагийн хит дуунуудын нэг мөнөөс мөн.
B Tamir — 3030
Tjei Manas (feat. Lumièrre, Euphoric State & B Tamir) — Ce Soir
Энэ дууг анх сонсоод эхлэл хэсгээс нь хаус жанрын франц дуу юм уу гэж бодсон ч Tamir B дуулж эхлэхийг сонсоод гайхаж байсан шүү. Бүжмээр хэмнэлтэй хэр нь бас их гоё chill дуу шүү.
Taylor Swift- The Fate of Ophelia
Поп хатагтай Тейлор Свифтийн өнгөрсөн аравдугаар сард гаргасан “The Life of a Showgirl’’ цомогт багтсан онцлох дуунуудын нэг тус дуу ТикТок платформ дээр шуугиулж буй.
HUNTR/X, EJAE, AUDREY NUNA, REI AMI & KPop Demon Hunters Cast — Golden
Нэтфликсийн хамгийн өндөр үзэлттэй хоёр дахь кино болох ‘‘Kpop Demon Hunters’’ анимейшнийг та үзэж амжсан уу?
B Tamir — Trapology
Реппер Tamir B-ийн 2022 онд гаргасан сингл
The Royal Heartaches — 6X6
Энэ дууг сонсож эмороогүй монгол хүн бараг үлдээгүй байх аа.
Ginjin ft Egshiglen- 200 Huvi
“Гоёлын даашинз” киноны дуу, бидний сэтгэлд хоногшсон “100 хувь” дууг реппер Гинжин шинэ цомогтоо ремикс хийж оруулжээ. Сонирхуулахад, тус дууны клипэнд “Гоёлын даашинз” киноны Золоогийн дүрд тоглосон жүжигчин Н.Оргил тоглосон байна.
