“Forbes” сэтгүүлийн газраас өчигдөр “Top 30 K-Idols of the Year 2025” чансаа гаргалаа. Чансаагаар энэ оны хамгийн шилдэг хамтлаг нь “Stray Kids” байсан байна. Мөн бүх цаг үеийн шилдэг к-поп хамтлагийн жагсаалтын 3-т бичигджээ.
Энэ жил тэд дэлхий тойрсон аялан тоглолтоороо хэд хэдэн дэлхийн рекорд амжилт тогтоосон. Тэдний цомог, гоцлол дуу бүх платформ, сүлжээнд тогтмол өндөр хандалт авч, дэлхийн том хэвлэл мэдээллийн анхаарал тэднээс өчүүхэн ч холдоогүй.
“Billboard 200”-т найм дараалан тэргүүн байр эзэлсэн гэхээр энэ залуус 2025 онд үнэхээр их хөдөлмөрлөснийг харж болно.
