Цахим спортын “The Mongolz” баг Senzu-г бүрэлдэхүүнээсээ гаргасны дараа Мэжикс, jL’а хоёрын аль нэгийг авах шахсан талаар Аюуш “Mzinho” Батболд сэтгүүлчдэд ярьжээ.
Тэрээр “Бид Монголдоо хариад Senzu-гийн оронд хэнийг авах талаар ярилцсан. Мэжикс, jL’а хоёрын хэн нэгийг сонгох болоод байлаа. Magixx манай багийн саналыг зөвшөөрсөн ч тэр үед бид Controlez-той хамт тоглохоор хэдийнэ шийдчихсэн байсан. Magixx бидэнд “Spirit” багтай яриад тохиролцоонд хүрчих гэж хэлсэн юм. Дараа нь тэр 2025 он дуустал танай багт тоглож болно гэж хэлсэн ч бид Controlezийг сонгосон. 910 “Контролез бидэнд яг таарна. Туршлагатай, яаж буудахаа мэднэ” гэж хэлсэн” гэж ярьсан байна.
Өнөдэлгэр “Controlez” Баасанжаргал мейжор тэмцээний гуравдугаар үед The Mongolz багийн шилдэг тоглогчоор шалгарсан. Баг нь ч плей-оффт шалгараад байгаа билээ.

