Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Энтертайнмент Засаг ЗОГС!


Ковидоор 62 хүн нас барав. Өчигдөр энэ тоо 57 байсан юм. Засгийн газраас уриалж буй “Ковидгүй зуныг" үзмээр байгаа хэдэн хүн энэ хүслээ гүйцээж эс чадахыг тааварлах аргагүйгээр нөхцөл хүндэрлээ. Онцгой дэглэмийг нарийн тооцоолсны дагуу үе шаттай зохион байгуулж, хөл хорих хугацаа бүрт цар тахлыг цурамлах менежмент хэрэгжүүлж байгаа гэж ойлгон халдвараас хамгаалах иргэний үүргээ биелүүлж ирсэн ч энэ удаа салхилах нь салхилж, хэсэх нь ч хэсэж карантины хэрэг гарсангүй. Одоо дахиад сунгана гэх боловч ямар нэг үр дүнд хүрнэ гэх итгэл алдрав. Хүрэлцээтэй нөөцөлж чадаагүй вакцины эхний тунг яаран хийсэн ч дараагийн товлолт хугацаа алдуурч иргэдийг айдаст автуулсан нэгэн долоо хоног өнгөрч байна. Сайн мэдээ ер алга, вирус танигдахааргүй мутацад орж бүр ч олон хүнийг өвчлүүлж байх магадлалын дээжийг Эрүүл мэндийн яам шалгуулахаар гадаад орнуудын лабораториудад илгээжээ. 

11 цагийн мэдээ, Засгийн газрын улс төрийн шоу хоёрын агуулга хоржоонтойёо зөрчилдөж байна. Өдөр өдрөөр үхлийн статистик улаан шугамаар мурилзан өсөж байхад Засгийн газар биднийг дуугүй л гэртээ дуулаад сууж бай гэлээ. Тэд бидэнд зориулж дууны шүлэг хүртэл захиалав. Клипийг нь ч цацав. Цуут “Цэнхэр залаа” ятгын аялгуу Засгийн газраас явуулж буй “Ковидгүй зуны төлөө” хэмээх улс төрийн кампанийн сүлд болон өнөөдөр эгшиглэлээ. 

“Хар бараан биш ээ, цагаан мэдээ түгээе

Сав л хийвэл дархлаагаа дэмжье”. 

Хүмүүс үхэж байхад энэ тухай ярьвал хар мэдээ түгээсэн болж, иргэдийн дархлааг унагасан зэм хүртэх гэмтэн болж таарах нь. Ингэхэд 11 цагийн мэдээ цагаандаа яг орох болов уу? Хэвлэлийнхнийг амаа хамхих тухай дуулахыг нь хүртэл Засгийн газар захиалахдаа тулжээ. Ковидын үеийн Засгийн газарт цаг бусаар амиа алдсан ард иргэдийн ар гэр, эрүүл мэнддээ зовнисон айдас хүйдсээс илүү алиа зугаа, шоу энтертайнментын ажил илүү чухал, түргэн шуурхай болсныг өдөр бүр харж буйдаа итгэх аргагүй болж байна.  

Урлагт ч бас өөрийн тэнцвэр, хэм хэмжээ бий. Түүгээр зохисгүй оролдвол нүд өвдөж, чих ядардаг. Мэдрэмжгүй энтертайнмент хийж олон нийтийн дархлааг хүчирхийлэх шатандаа өнөөдрөөс шилжиж буйгаа Засгийн газар хүлээн зөвшөөр. Хөөрөн баясах хүсэл төрөхгүй байхад алгадаж байгаад инээмсэглэж үзүүлэхийг тулган дарамталж буйгаас үнэндээ ялгаагүй болж эхэллээ. “Цэнхэр залаа” бол олон үеийн монголчуудын энх цагийн хэмнэл болохоос эмгэнэл, гашуудлыг сарниах маазрал, дархлааг хүчээр сэргээх мансуурал биш. Эрсдэл, хямралд тун донж нь тохирохоо больж буй ур дүйгүй шоугаа зогсоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.