Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Онцлох уран бүтээлч: "MorMor"


MorMor хэмээх тайзны нэрээрээ танигдаад буй Сет Найкист нь 1992 онд Канадын Торонто хотод төржээ. Инди поп дуучин, дууны үг зохиогч, хөгжимчин нэгэн. MorMor нь шведээр "эмээ" гэсэн үг бөгөөд эмээдээ маш их хайртай, ойр дотно өссөн учраас гэгээн дурсгалд нь зориулан ийн нэрлэжээ. Торонтод их сургуульд социологиор суралцаж байсан ч эхний семестрээсээ л хөгжмийн ертөнцөд татагдан, сургуулиа орхин, төгөлдөр хуур тоглон, дуу зохиох болов. 

Түүнийг бид "Heaven's Only Wishful" дуугаар нь сайн мэдэх бөгөөд энэхүү дуу нь зөвхөн youtube сүлжээнд өнөөдрийг хүртэл 11 сая гаруй удаа тоглогджээ. 

Тэр 2015 онд анхны "Live for Nothing" дуугаа цацаж, 2018 онд өөрөө үгийг нь зохион, дуулсан 5 сингл бүхий "Heaven's Only Wishful" цомгоо гаргажээ. Уг цомогт багтсан "Whatever Comes to Mind" дуу нь Канадын шилдэг дууны үг зохиогчдод олгодог SOCAN шагналыг 2019 онд хүртсэн удаатай. 

"Чи дотроо юуг даван туулж байна? Юу ч санаанд чинь орлоо одоо хамаагүй. Өөрийгөө олтлоо чи түүнийхээ дундуур туучсаар байх болно" хэмээн дуулах түүний дуунууд гүн гүнзгий утга санаагаар өрнүүн баялаг байдаг. Дууны хөгжим нь эсрэг тэсрэгийн нийцэл гэмээр ер бусын тайтгарал авчирдаг тухай сонсогчид нь хуваалцдаг.

MorMor 2018 онд NPR сайтад өгсөн ярилцлагадаа "Амьдрал өөрөө бодит бус, хоёрдмол тул хөгжмөөрөө дамжуулан шулуун шударга илэрхийлэхийг хүсдэг" гэжээ. 

Түүнийг их сургуульд ороход нагац нь хуучин зөөврийн компьютерээ өгсөн бөгөөд түүгээр нь "GarageBand", "Logic" зэрэг хөгжмийн програмуудыг MorMor бие даан суржээ. 

"Өчигдөр шиг өөр нэг өдөр үргэлжилнэ. Илүү сайхан өдрийг би хүлээж байна. Гэвч үнэхээр үүнээс өөр өдөр бий гэж үү?" - MorMor

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.