UBLife Logo
Сэтгэл судлал

Сэтгэл гутралын эсрэг фолийн хүчил бүхий хүнс хэрэглэхийг зөвлөжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Сэтгэл гутралын эсрэг фолийн хүчил бүхий хүнс хэрэглэхийг зөвлөжээ

Фолийн хүчил биед ашиг тустай талаар та дуулж байсан уу? Энэхүү найрлага нь сэтгэл хямралд онц сайн нөлөөтэй тул фолийн хүчлийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэхийг АНУ-ын Анагаах ухааны Хүрээлэнгийн судлаачид зөвлөжээ. 

Сэтгэл гутралын оноштой өвчтөнүүдэд хийсэн шинэ судалгаагаар энэ төрлийн өвчинд өртөмхий хүмүүс фолийн хүчлийн дутагдалтай байх нь элбэг байдаг гэнэ. Уг судалгаагаар "asparagus" буюу "хэрээн нүд" нь найрлагадаа фолийн хүчлийг зохих хэмжээгээр агуулдаг тул өдөрт нэг аяга хэрээн нүдний цэвэр шүүс уух нь өдрийн фолийн хүчлийн хэрэгцээг бүрэн хангаж чадах юм. 

Мөн хэрээн нүдийг бага зэрэг тосонд шарж, жигнэж, хайрж оройн хоолондоо хэрэглэх нь сэтгэл санааг өргөж, тогтвортой байлгаж, аз жаргалтай баяр хөөртэй байхад онцгой нөлөөтэйг ч дурджээ. 

Эх сурвалж: Pubmed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.