Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ФОТО: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ


Монгол Улсын ээлжит төрийн тэргүүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.06.09/ өглөө 07 цагт орон даяар эхэллээ. Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын мэдээллээр, энэ онд улсын хэмжээнд 2,040,556 сонгогч нэрийн жагсаалтад нийт бүртгэгджээ. Улсын хэмжээнд нийт 2087 сонгуулийн хэсэг ажиллаж байна. Бид Баянзүрх дүүргийн 25-6-1-р хэсгийн санал авах байрт очин санал хураалтын үйл явцтай танилцлаа. 


Өглөө 09:20 минут. Санал авах байрт биднийг очих үед эмч нар сонгогч иргэдийг зайгаа барин, халуунаа үзүүлэн дугаарлан орохыг зөвлөж байв. 

Тус хэсгийн хорооны ахлагч М.Эрдэнэчимэг "Манай дээр нийт 1923 хүн саналаа өгөх хуваартай байгаа. Дөнгөж сая ирцийн мэдээгээ цааш илгээлээ. Одоогоор сонгогчид 7 хувийн ирцтэй байна. Хэсгийн хорооны гишүүн, иргэний бүртгэгч, даамал, цагдаа, зохицуулагч, эмч, ажиглагч зэрэг 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. УОК, ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу сонгогч бүрийн биеийн халуун хэмжиж, гарыг нь ариутгаад оруулж байна. Мөн халуунтай иргэн орж ирсэн тохиолдолд түр тусгаарлах өрөөг гаргасан. Иргэдийг нэг удаагийн маск, бээлий зэргээр хангаж байна. Журам ёсоор өглөө 7 цагт санал хураалт эхэлсэн. Үүнээс өмнө зөөврөөр саналаа өгсөн иргэдийн саналыг журмын дагуу бүртгэсэн" хэмээн мэдээлэл өглөө. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
6 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
6 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.