UBLife Logo
Спорт

2025 онд зодог тайлсан алдартай 7 тоглогч

2025 онд зодог тайлсан алдартай 7 тоглогч

Өнгөрсөн он хэд хэдэн алдарт хөлбөмбөгчийн замналд цэг тавьсан он боллоо. Тэднийгээ гавьяаны амралтад үдэх зуураа эргэн нэг санацгаая.

Матс Хуммельс

37 нас, Герман. Сүүлийн баг “Рома”.

Германы хоёр том багт тоглож байсан тэрээр нутагтаа авч болох бүх шагналыг хүртсэн. Аваргуудын лигт түрүүлж чадаагүй ч 2004 оны дэлхийн аварга. 2024 оны зун Дортмундаас Италийн “Рома”-д очсон ч ердөө 20 тоглолтод оролцсон. “Рома” түүнтэй гэрээгээ цуцалсан. Саудын Араб, МЛС лигээс санал ирсэн ч зодог тайлахаар шийджээ.

Серхио Бускетс

37 нас, Испани. Сүүлийн баг “Интер” (Майями)

“Барселона” багийн тики-така стилийг түүнгүйгээр төсөөлж болохгүй байлаа. Олон байрлалд тоглож чаддаг, тоглолтыг уншиж чаддаг унаган авьяастай. Барса-д тэр бүх шагналыг авсан. Месси, Суарес, Альба нартай хамт АНУ-ыг байлдан дагуулаад талбайгаа орхилоо. Дасгалжуулагч болох гэнэ.

Хорди Альба

36 нас, Испани. Сүүлийн баг “Интер” (Майями)

“Өөрийгөө 100 хувь гаргаж чадахгүй болсон тул зодог тайллаа” гэж тэр хэлсэн. 2027 оны хүртэл гэрээтэй байсан ч өөрийн саналаар гэрээгээ цуцаллаа.

Марсело

37 нас, Бразил. Сүүлийн баг “Флуминенсе”

Мадридад домог болсон тэрээр "Флуминенсе”-д амжилт олсонгүй. Сүүлдээ дасгалжуулагчтайгаа муудалцаад багаасаа гарсан байна.

Самюэль Умтити

32 нас, Франц. Сүүлийн баг “Лилль”

Төвийн хамгаалагч нарын хувьд 32 нас гэдэг ид үе ч гэмтэл хэлж ирэх биш дээ. Өнгөрсөн улирал өвдөгний бэртлээр бараг талбайд гараагүй билээ. Ямар ч гэсэн 2018 оны дэлхийн аварга.

Фернандиньо

40 нас, Бразил. Сүүлийн баг “Атлетико Паранаэнсе”

Украины “Шахтар”-т тодорч, Английн “Ман сити”-д од болсон. Талбайн төвд бүхнийг хийдэг, хамгаалалтад маш сайн тасалдаг тоглогч байв. Цаашид тоглох хүсэлгүй болсон, гэр бүлтэйгээ хамт баймаар байна гэж тэр энэ шийдвэрээ тайлбарласан.

Пепе Рейна

43 нас, Испани. Сүүлийн баг “Комо”

Хар залуудаа халзан болсон түүнийг 50 нас хүртлээ талбайд байна гэж бүгд итгэж байлаа. Гэхдээ хөл бөмбөгөөс холдоогүй. Одоо “Вильярреал”-ын залуучуудын багийг удирдаж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.