Өнгөрсөн 2025 онд том тэмцээн уралдаан болоогүй ч үзэж харах юмтай жил байлаа. Харин энэ 2026 он олимп, хөлбөмбөгийн ДАШТ гээд спорт сонирхогчдын хувьд супер жил байх нь. Ингээд энэ жил болох том тэмцээнүүдийг танилцуулж байна.
1-р сарын 4 хүртэл. "Тур де Ски”, гүйлтийн цана
Дөрвөн жилийн дараа орос тамирчид эргэн ирсэн тул өрсөлдөөн ширүүссэн.
1-р сарын 18 хүртэл. Африкийн Цом, хөлбөмбөг
Энэ өвлийн гол тэмцээн Мароккод үргэлжилж байна.
1-р сарын 3-17. Ралли-марафон “Дакар”
Саудын Арабын элсэн цөлөөр уралдана.
1-р сарын 12-ноос 2-р сарын 1. Теннис. Australian Open
Мельбурнд өнгөрсөн жилийн аваргууд Янник Синнер, Мэдисон Киз амжилтаа давтаж чадах уу?
2-р сарын 6-22. Өвлийн олимпын наадам
Италид болох олимпын наадам энэ жилийн спортын гол тэмцээн. Манайхаас гурван тамирчин оролцох болно.
2-р сарын 8. Америк хөлбөмбөг, Супербоул
Хамгийн олон хүн үздэг спортын тэмцээн. Гэхдээ гол анхаарал завсарлагаанаар болдог шоунд ханддаг.
3-р сарын 6-15. Паралимпын наадам
Монгол улсаа төлөөлөн гурван тамирчин өрсөлдөх юм.
3-р сарын 23-29. Уран гулгалт, ДАШТ
Олимпын дараах ДАШТ-д хэн хэн оролцох бол гэдэг нь сонирхолтой. Чехийн Прага хүлээн авна.
4-р сарын 6-12. Чөлөөт бөхийн Азийн АШТ
Киргизийн нийслэл Бишкек хотод.
4-р сарын 16-наас 6-р сарын дунд хүртэл. Хоккей. Плей-офф НХЛ
Олимпын наадмын дараах плей-офф гэдгээрээ онцлогтой.
4-6-р сар. Плей-офф НБА
Одоогийн байдлаар хасагдах шатанд тоглох багуудын нэр бага багаар тодорсоор байна.
4-р сарын 18-наас 5-р сарын 4. Снукер. ДАШТ
Их Британид 50 настай Ронни О'Салливан найм дахь цомныхоо төлөө дахин тулалдана.
5-р сарын 15-31. Хоккей. ДАШТ
Олимпын жилийн ДАШТ шүү дээ. Швейцарт явагдана.
5-р сарын 30. Аваргуудын лигийн финал
Шинэ Аваргуудын лигийн анхны ялагч хэн болох вэ? Унгарын нийслэл хүлээн авна.
5-р сарын 24-нөөс 6-р сарын 7. Теннис. Ролан Гаррос
Рафаэль Надаль өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан тул энэ тэмцээнд шинэ од гялалзах нь.
6-р сарын 11-нээс 7-р сарын 19. Хөлбөмбөг ДАШТ
Месси, Роналду хоёрын сүүлийн бүжиг болно.
6-р сарын 14. Цагаан Ордонд холимог тулааны UFC тэмцээн
Дональд Трампад таалагдахын төлөө хэн хэн оролцох бол?
6-р сарын 29-нөөс 7-р сарын 12. Теннис. Уимблдон
Карлос Алькарас, Янник Синнер үү, эсвэл өөр хэн нэгэн?
7-р сарын 4-26. Дугуй Тур де Франс
Тадей Погачарыг зогсоох хүн байгаа юу?
8-р сарын 12-16. Уран сайхны гимнастик ДАШТ
Германы Дарья Варфоломеев дахин гялалзах уу?
8-р сарын 31-нээс 9-р сарын 13. Теннис. US Open
2026 оны Их Дуулга тэмцээний сүүлийн тэмцээн.
9-р сарын 4-13. Сагсан бөмбөг Эмэгтэйчүүдийн ДАШТ
Сүүлийн 4 тэмцээнд АНУ түрүүлсэн. Берлинд харин хэн?
9-р сарын 19-нөөс 10-р сарын 4. Азийн наадам Японы Нагоя
Тамирчид спортын 42 төрөлд медалийн төлөө өрсөлдөнө.
10-р сарын 4-10. Жүдо ДАШТ
Азербайжаны Бакуд болох юм.
10-р сарын 17-28. Спортын гимнастик ДАШТ
Нидерландын Роттердам хүлээн авна.
10-р сарын 24-нөөс 11 дүгээр сарын 1. Чөлөөт бөхийн ДАШТ
Бахрейн улс хүлээн авна.
10-р сарын 31-нээс 11-р сарын 13. Залуучуудын олимп.
Сенегалын Дакарт болох тус наадамд 2700 гаруй тамирчин оролцож, спортын 25 төрөлд 154 цогц медалийн төлөө өрсөлдөнө.
