UBLife Logo
Спорт

А.Сүхбат: 2 жилийн дотор сэкитори болно

А.Сүхбат: 2 жилийн дотор сэкитори болно

Японы сүмо бөхийн холбооны шинэ бөхийн шалгалт энэ сарын 5-нд болж, Монгол улсын гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнийн хүү А.Сүхбат сүмо бөх боллоо. Тэрээр Асахияма дэвжээнд элссэн байна. А.Сүхбат энэ жил 24 настай. 176 см өндөр, 130 кг жинтэй. Хаврын тэмцээнээс барилдаж эхлэх болно.

Тэрээр “Хоёр жилийн дотор заавал сэкитори, цолтой бөх болно. Цол авсан хойноо Монголд харина” гэж сэтгүүлчдэд зорилгоо хэллээ. Япончуудын сонирхлыг татсан гол зүйл бол түүний аав. Батбаярын Ариун-Эрдэнэ нь Аймгийн арслан цолтой, Азийн АШТ-ий мөнгөн медальт, улсын 8 удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Азийн 5, улсын 13 удаагийн аварга бөх. 2021 оны 5 сарын 26-нд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Булган аймгийн Засаг дарга.

А.Сүхбат аавынхаа нөлөөгөөр бага ангиасаа жүдо барилдаж, 17 настайдаа аавынхаа дотно танил Хакүхо аваргын урилгаар Японд иржээ. Жёохокү ахлах сургуульд суралцсан. 2021 онд Сэншюү их сургуульд элсэж, өнгөрсөн жилийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 16-д орсон. Ингээд санданмэ зиндаанаас мэргэжилд барилдах эрх авсан ч дэвжээ олдохгүй байсаар хугацаа нь дуусжээ. Өнгөрсөн жил Асахияма дэвжээнд дадлага хийж эхэлсэн.

“Асахияма ояката, окамисан намайг аваагүй бол би өдийд Монголд харьсан байх байсан. Сүмоч болж чадахгүй байлаа. Тиймээс тэдний ачийг хариулахын тулд хичээж, зүтгэх болно” А.Сүхбат

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.