UBLife Logo
Спорт

Дакар Ралли: Э.Халиунболд 13, П.Мөрөн 29-д дэвшлээ

Дакар Ралли: Э.Халиунболд 13, П.Мөрөн 29-д дэвшлээ

Олон улсын “Дакар ралли 2026” уралдааны хоёр дахь гараа Янбу хотоос хойд зүгт Аль-Ула хотын зүг нийт 504 км замаас уралдааны цаг тооцох 400 км зам тууллаа. Замын эхний хагас Эль-Хижаз уул нурууны дэргэдүүр чулуутай зам байсан бол Аль-Ула хотын дэргэд тамирчид энэ жил анх удаагаа элсэн манхан дээгүүр уралдлаа.

Хоёр дахь өдрийн уралдаанд “Тал Нутгаас Дакарт” төслийн тамирчин МУГТ Э.Халиунболд 4 цаг 45 минут 44 секундийн амжилтаар нийлбэр дүнгээр 26 дугаар байрт урагшилсан бол “Ралли 2” төрөлдөө 13-р байрт дэвшсэн.

Харин П.Мөрөн 5 цаг 18 минут 10 секундийн үр дүнгээр 29 дүгээр байрт гарчээ.   

“Дакар-2026” Нийт дүн мотоцикл:

1. Дэниел Сандерс (Red Bull KTM Factory Racing) — 7:42:24.

2. Эдгар Канет (Red Bull KTM Factory Racing) +0:30.

3. Рики Брабек (Monster Energy Honda HRC) +2:18.

4. Тоша Шарейна (Monster Energy Honda HRC) +4:41.

5. Росс Бранч (Hero Motorsports Team Rally) +7:46.

6. Лусиано Бенавидес (Red Bull KTM Factory Racing) +10:04.

7. Скайлер Хоус (Monster Energy Honda HRC) +12:37.

8. Игнасио Корнехо (Hero Motorsports Team Rally) +13:37.

9. Майкл Дочерти (BAS World KTM Team) +14:00.

10. Адриен ван Беверен (Monster Energy Honda HRC) +14:09.

“Ралли 2”төрөл

Дашрамд дурдахад энэ өдрийн авто машины төрөлд Toyota-гийн баг үнэмлэхүй амжилт үзүүлж, эхний таван байрыг эзэлсэн нь авто спорт сонирхогчдын анхаарлын төвд байлаа.

Өнөөдөр 3 дахь өдрийн зам нийт 666 км, уралдааны цаг тооцох 422 км бөгөөд замын 58% хайрга, 30% элс, 10% хадархаг гадаргуутай замаар уралдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.