Токио олимпын жүдо бөхийн 100 кг жингийн аварга Аарон Вольф энэ сарын 4-нд мэргэжлийн бөхийн “New Japan Pro-Wrestling” холбооны "WRESTLE KINGDOM 20” тэмцээнд мэргэжлийн бөхийн анхны тулаанаа хийлээ. Анхны тулаандаа шууд аваргын бүсийн төлөө үнэмлэхүй жингийн аварга EVIL-тэй тулалдсан. Хашир мэргэжлийн бөхийн бүхий л довтолгоог хамгаалж, эцэст нь жүдо бөхийн өчих мэхээр ялж, аваргын бүс зүүсэн байна.

29 настай Аарон Вольф 2025 оны дөрөвдүгээр сард зодог тайлсан. Зургаадугаар сарын 23-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, мэргэжлийн бөх болсноо зарлаж байлаа. Японы жүдо бөхийн олимпын аварга мэргэжлийн бөхөд шилжиж байгаа нь анхны тохиолдол бөгөөд олимпын медальтан гэвэл түүний өмнө Огава Ная мэргэжилд орж байсан билээ.

Сэтгүүлчид түүнээс яагаад мэргэжлийн бөхийг сонгосныг нь асуухад “Дуртай болохоороо. Би хэзээ ч жүдо бөхийн дасгалжуулагч хийж чадахгүй” гэж хариулж байлаа.
