UBLife Logo
Дэлхий

Мадуро Шүүх дээр “Би ёс зүйтэй хүн, буруугүй” гэж мэдэгдлээ

Мадуро Шүүх дээр “Би ёс зүйтэй хүн, буруугүй” гэж мэдэгдлээ

Өнгөрсөн Бямба гарагт АНУ тусгай ажиллагаа явуулж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийнх нь хамт гэрээс нь баривчилсан билээ. Ингээд даваа гарагт нь түүний Шүүх хурал боллоо.

Дөнгөний дуу хангинуулан орж ирсэн Мадуро “Намайг дөнгөж саяхан хулгайлсан” гэж хэлсэн байна.

Шүүх хурлыг даргалагч 92 настай Элвин Хеллерштейн хурлыг эхлүүлэхийн тулд өөрийгөө танилцуулахыг хүсэхэд тэрээр “Ноёнтон, би Николас Мадуро. Венесуэл улсын Ерөнхийлөгч. Нэгдүгээр сарын 3-нд хулгайлагдсанаасаа хойш энд байна. Би Венесуэлийн Каракас хот дахь гэрээсээ барьцаалагдсан” гэж испаниар хэлсэн ажээ.

Анхны хуралдаан 40 минту үргэлжилж, Мапуро, болон түүний эхнэр Силия Флорес нар хар тамхи, зэр зэвсгийн наймаанд ямар ч холбоогүй гэж мэдүүлжээ. Мадуро “Би ёс зүйтэй хүн, буруугүй” гэж мэдэгдсэн бол эхнэр нь “Би ямар ч буруугүй” гэж хэлсэн байна.

Шүүх хурал дуусахад Мадуро “Би Ерөнхийлөгч, би дайны олзлогдогч” гэж хэлээд танхимыг орхижээ. Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 17-нд болно.

Энэ шүүх танхимд хэдэн сарын өмнө рэп дуучин Шон Дидди Комбсыг шүүж байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.