UBLife Logo
Дэлхий

Такүми Шёгүний дуранд буусан Япон орон

Такүми Шёгүний дуранд буусан Япон орон

Гэрэл зурагчин Жеймс Такүми Шёгүн бол Австралид төрсөн, одоо Японы Токиод амьдардаг авьяаслаг гэрэл зурагчин.

Хотын архитектур, гудамжны зураг авах дуртай.

Тэрээр залуучуудад гэрэл зураг хэрхэн авах талаар хичээл заадаг бөгөөд одоо түүний шавь нар дэлхийн өнцөг булан бүрд бий.

Такүми олон жил дэлхий тойрон аялж, зураг авсан. Түүнийг анх зураг авч байхад цахим орчноос мэдээлэл олох нь өвсөн дундаас зүү эрэх мэт хэцүү байжээ. Тиймээс цахим хөгжлийн өнөө үед одоогийн залуучууд ур чадвараа сайжруулахад өөр шиг нь их цаг зарцуулахгүй болсон гэж үздэг.  

Такүми намтартаа өөрийн гэсэн гэрэл зургийн аппаратгүй хүүхэд байсан үеэсээ их орлоготой, мэргэжлийн зурагчин хүртэлх замаа дэлгэрэнгүй дурссан байдаг.

Тэр “Fast Tracked Photography” гэсэн залуу гэрэл зурагчдад зориулсан хөтөлбөртэй. Олон нийтийн сүлжээ, технологийн хөгжилтэй зэрэгцэн, шинэ гэрэл зурагчдад маш том боломж гарч байгаа гэдгийг ойлгуулах зорилготой юм.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.