Дэлхийн банкнаас байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг тухайн орны ДНБ-ий хэдэн хувийг байгалийн баялгаас орсон орлого эзэлж байгааг тооцоолон гаргасан байна. Нефть, байгалийн хий, нүүрс, ашигт малтмал болон модны нөөцийг ашиглахад гарсан зардлыг хасаад ДНБ-д эзлэх хувийг нь тодорхойлжээ.
Судалгаагаар дэлхийн хамгийн байгалийн баялгаас хамааралтай улс нь Ливи гэж гарсан байна. Тус улсын ДНБ-ий 61 хувь нь байгалийн баялаг, өөрөөр хэлбэл эдийн засаг нь тэр чигээрээ нефтийн экспортын хамааралд оржээ.
Хоёрдугаар байрт, Ирак 43 хувь, гуравдугаар байрт Ардчилсан Конго улс 39 хувь, дөрөвт Гайана (34%), тавд манай Монгол улс 33 хувийн хамааралтайгаар оржээ.
Дэлхийн банкны мэдээлэлд ийм эдийн засагтай улсуудын амьдралын түвшин, ашиг орлого, валютын нөөц нь тэр чигээрээ дэлхийн зах зээл дээрх эрдэс бодисын үнийн хэлбэлзлээс хамаардаг болно гэж анхааруулсан байна.

