UBLife Logo
Дэлхий

Болгар дипломат Газын зурвасын сэргээн босголтыг хариуцна

Болгар дипломат Газын зурвасын сэргээн босголтыг хариуцна

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвасын Энх тайвны зөвлөлийн тэргүүнээр Болгарын дипломат, НҮБ-ын Ойрх Дорнод дахь тусгай төлөөлөгч асан Николай Младеновыг томилсноо зарлалаа. Энэхүү зөвлөл тус зурваст гал бүрэн зогсох, сэргээн босгох үйл явцыг хариуцан ажиллах юм.

Зөвлөлийн бусад гишүүдийг Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын сүүлээр зарлах бөгөөд Израил, ХАМАс-ын хоёр жилийн дайныг төгсгөх үйл явц сүүлийн шатандаа орж байгааг илтгэж байна. Трампын мэдэгдсэнээр энэ зөвлөл Палестины шинэ Засгийн газрыг байгуулах явцад хяналт тавьж, ХАМАС бүлэглэлийн зэвсгийг хураах, Олон улсын энхийг сахиулагчдыг оруулах, Израилын цэргийг бүсээс гаргах, Газын зурвасыг сэргээн босгох ажлыг гүйцэтгэх учиртай.    

Младенов

Младенов – Болгарын ГХЯ, БХЯ-ны сайдаар ажиллаж байсан. 2015-2020 онд НҮБ-ын Ойрх Дорнод дахь тусгай төлөөлөгч байсан. Израил, ХАМАС-ын хооронд хэлэлцээрт оролцож байсан туршлагатай.

Одоогийн байдлаар ил тод байлдахгүй байгаа ч байдал түгшүүртэй хэвээр байна. ХАМАС бүлэглэл одоо болтол барьцааны нэг хүний цогцсыг шилжүүлэн өгөөгүй байгаа. Харин Израил хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ОНБ-уудад саад учруулсан хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.