UBLife Logo
Дэлхий

Энэ өдөр түүхэнд: 2026 оны 1-р сарын 12

Энэ өдөр түүхэнд: 2026 оны 1-р сарын 12

Өнөөдөр 2026.01.12. Билгийн тооллын 24. Монголд нар 08 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 22 минутад жаргана. Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө -15 хэм, шөнөдөө -22 хэм байна.

Өнөөдөр Энэтхэгт Үндэсний залуучуудын өдөр, АНУд Халууны цайны өдөр, Украинд Охидын өдөр бол Танзанид Занзибарын хувьсгалын өдөр.

Энэ өдөр Италийн кино найруулагч Лилиана Кавани, Японы зохиолч Харүки Мүраками, Францын жүжигчин Оливье Мартинес, Оросын жүжигчин, найруулагч Рената Литвинова, Английн модель Хизер Миллс, «Spice Girls» хамтлагийн дуучин Мелани Чисхолм зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1943.01.12: Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг Улаан армид хүлээлгэн өгчээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1816 – Францын Засгийн газраас  Бонапартын гэр бүлийг Францаас бүр мөсөн хөөн гаргах шийдвэр гаргажээ.

1945 — ЗХУ нацист Германы эсрэг өргөн цар хүрээтэй довтолгоог эхэлжээ.

1954 — II Элизабет хатан хаан анх удаагаа Их Британиас гаднах улс Шинэ Зеландын парламентын хуралдааныг нээв.

1991 — АНУ-ын Конгрессын хоёр танхим Ерөнхийлөгч Жорж Бушд Кувейт дэх Иракийн түрэмгийллийг зогсоохын тулд хүч хэрэглэхийг зөвшөөрчээ.

2010 — Гаитид газар хөдлөлтөөр 222 570 хүний амь үрэгджээ.

Өвлийн дунд шар хулгана сарын билгийн 24.

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Үл зохилдох  

Шүтэн барилдлага: Нэр өнгө  

Суудал: Мод

Сумьяа гараг. Салхины эх одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.