UBLife Logo
Дэлхий

Их Британийн сайд Хили: Путиныг Мадуро шиг барих сан

Их Британийн сайд Хили: Путиныг Мадуро шиг барих сан

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог гэрээс нь баривчилж чадсан АНУ-ын тусгай ажиллагаа дэлхий нийтийн гайхлыг төрүүлсэн хэвээр байна. Украины Ерөнхийлөгч Зеленский тус ажиллагааны дараа АНУ-д Чеченийн тэргүүн Рамзан Кадыровыг “хулгайлахыг захиалсан” бол Их Британийн БХЯ-ны сайд Жон Хили бүр том “бай” онилжээ.

“Kyiv Independent”-ийн сэтгүүлч Крис Йорк түүнээс “АНУ шиг ажиллагаа явуулж чадна гэвэл та дэлхийн төр засгийн тэргүүдээс хэнийг нь барих хүсэлтэй байгаа вэ” гэж асуухад Хили “Владимир Путиныг барьж хориод, цэргийн гэмт хэргийн хариуцлагыг нь хүлээлгэх байсан” гэж хариулжээ.  

Үүний хариуд ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Британийн гаж донтнуудын нойтон зөгнөл” гэж хэлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.