UBLife Logo
Дэлхий

Иранд 538 жагсагч амиа алдаад байна

Иранд 538 жагсагч амиа алдаад байна

Иранд засгийн газрын эсрэг жагсаал 15 дахь өдрөө үргэлжилж байна. Хүний эрхийг хамгаалагч HRANA байгууллагын мэдээлснээр одоогийн байдлаар 538 жагсагч амиа алдаад байгаа ажээ.

Энэ сарын 8-наас эхлэн Иранд интернэт, цахим сүлжээ бүрэн хаагдсан тул мэдээлэл тун хомс байна. Хиймэл дагуулын Starlink сүлжээгээр л мэдээ орж ирж байгаа ч тус сүлжээнд хэн орж байгааг тагнуулын албанаас хянаж байгаа тул эрсдэлтэй байгаа гэнэ.

Ираны Засгийн газраас жагсагчдын мэдээллийг авахын тулд дрон, нисгэгчгүй аппарат ашиглаж эхэлжээ. Амиа алдагчдын тоо болон Иранд яг юу болж байгааг мэдэх боломж алга байна. Эмнэлгийн ажилтнуудын ярьж байгаагаар нас барсан хүмүүсийн цогцсыг хадгалах газаргүй болжээ.  

Энэ удаагийн жагсаал урьд өмнөхөөс огт өөр, засгийн газрыг унагаах зорилготой байгаа тул цэргийнхэн улам хатуу ширүүн хариу арга хэмжээ авч эхлээд байна. Өнгөрсөн 12 дугаар сарын 28-нд эхэлсэн жагсаал одоо шашны тэргүүн удирдагч аятолла Али Хаменеин эсрэг чиглээд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жагсагчдыг нухчин дарсан тохиолдолд Ираны эсрэг цэргийн арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Харин Иран хариуд нь АНУ-ын Ойрх Дорнод дахь цэргийн баазууд, Израилд пуужингийн цохилт өгнө гэж анхааруулсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.