Өнгөрсөн жилийн Японы оюутны ёкозүна Т.Бөхчулуун буюу Ваканофүжи энэ тэмцээнд макүшитагийн 60-аас мэргэжлийн сүмо бөхийн гараагаа эхэлсэн.
Өнөөдөр тэрээр Исэноүми дэвжээний Киёоноханаг ёрикири мэхээр ялж, 50 хувийн амжилтаа үзүүллээ. Ялатынхаа дараа сэтгүүлчдэд “Бэлтгэл дээр зөндөө гар зөрүүлж байсан бөх байлаа. Жижиг биетэй болохоор нь доогуур алдчихгүй байх гэдэг дээр анхаарсан. Нэг ялагдсан болохоор энэ башёд зорилгодоо хүрч чадсангүй. Үлдсэн хоёр барилдаандаа ярахыг хичээнэ” гэж ярьжээ.

Т.Бөхчулуун 24 настай, 180 см өндөр, 125 кг жинтэй.Тэрээр “Хамгийн том цолыг нь авахын төлөө барилдана. Манай “Ниппон” спортын их сургуулиас ёкозүна, комүсүби болсон бөхчүүд байгаа. Тэдэнтэй хурдхан мөр зэрэгцэхийг хүсэж байна. Жингээ 145 кг болтол нэмнэ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
