Энэ сарын 18-нд буюу Нэгдүгээр сарын тэмцээний найм дахь өдөр Японы Цог Жавхлант Эзэн хаан, хатан, Айко гүнжийн хамт Кокүгикан ордонд ирж, сүмо үзэж сонирхлоо. Японд Эзэн хаан сүмо үзнэ гэдэг нь улс орон энх амгалан байгаагийн шинж гэж үздэг байна. Ордонд ирсэн үзэгчид Эзэн хаанаа уухайлан хүлээж авлаа. Харин энэ өдөр хоёр ёкозүна, хоёр озэки бүгд өвдөг шороодож, хаандаа хүч чадлаа харуулж чадсангүй. Эзэн хаан хамгийн сүүлд 2020 оны нэгдүгээр сарын тэмцээний 11 дэх өдөр сүмо үзэхэд Гоэйдо, Такакэйшёо гэсэн хоёр озэки унаж, ёкозүна Хакүхо, Какүрюү нар өмнө нь гэмтлээр тэмцээнийг орхиод байсан юм.

Сэкивакэ Киришима шинэ озэки Аонишикиг ялж, ганц унаатай дээд зиндааг тэргүүлж байна. Макүшитад Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Дэмиджамц Тошинофүжи 4 даваатай, нэг унаатай явна. Макүшитагийн барууны 2-т бичигдэж байгаа тул сэкитори болох даваагаа ахиулсаар л байна.

Санданмэд Д.Мөнх-Эрдэнэ арслангийн хүү М.Буянтогтох Тацүбаяма, Жонокүчид Асахифүжи Б.Очирсайхан нар тус бүр өвдөг шороодоогүй байна. Асахифүжи 5, Тацүбаяма 4 давжээ.

Макүүчи
Ёкозүна Хоошёорюү 6-2
Сэкивакэ Киришима 7-1
М-5 Тамаваши 2-6
М-6 Оонокацү 3-5
М-7 Оошёома 5-3
М-9 Роога 3-5
М-11 Чиёошёома 3-5
М-17 Асахакүрюү 5-3
Жюүрёо
З-5 Тамашёохо Э.Энхманлай 3-5
Б-12 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5-3
Б-13 Дэванорюү Т.Тэмүүлэн 5-3
Макүшита
Б-2 Тошинофүжи Ө.Дэмиджамц 4-1
З-6 Котокэнрюү Г.Билгүүн 0-0-4
Б-16 Казэноүми Ц.Билгүүн 3-1
З-17 Хокүтэнкай Г.Сүхбат 2-2
З-23 Госэйзан Б.Мөнх-Од 1-3
Б-49 Саданохикари Д.Наранцогт 2-2
60 - Ваканофүжи Т.Бөхчулуун 4-1
Санданмэ
З-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 2-2
Б-17 Тэнросэй С.Лувсангомбо 2-2
Б-72 Тацүбаяма М.Буянтогтох 4-0
Жонидан
З-6 Сачинофүжи Ганзориг Оргил 2-2

Жонокүчи
З-19 Асахифүжи Б.Очирсайхан 5-0
Б-19 Тэншёояма Г.Отгонбат 3-1
