UBLife Logo
Кино

Өвлийн хүйтэн, цасны тухай шилдэг 11 кино

Өвлийн хүйтэн, цасны тухай шилдэг 11 кино

Хүйтний эрч чангарч, жинхэнэ өвөл хүрээд иржээ. Гадаа гарамгүй санагдаж байгаа биз. Тэгвэл танд гэртээ дулаан буйдан дээр хэвтэж байгаад өвлийн тэсгим хүйтнийг мэдрэх боломж олгож байна. Энд гарах кинонуудыг үзэхээр үнэхээр даардаг юм байна лээ шүү.

“The Shining” (1980)

Стивен Кингийн романаар хийсэн кино. Жек Николсоны бүтээсэн гол дүрийн баатар дэлхийгээс тасарсан буудалд өвлийн хүйтэнд очоод сураг тасарна.

“Murder on the Orient Express” (2017)

“Дорнын экспресс” гэсэн нэртэй кино маш олон. Та алийг нь ч сонгон үзэж болно. Цасан талд зогсох галт тэрэг, яагаад ч юм алагдсан зорчигч.

“The Hateful Eight” (2015)

Энэ бол тэр чигээрээ хүйтэн цасаар хучигдсан кино. Квентин Тарантино энэ байшинд яг л өвөл шигээ хүйтэн, харгис хэдэн хүнийг цуглуулжээ. Цасан шуурганд байшингаас хэн нь амьд гарах вэ?

“Everest” (2015)

Уулчдын эр зориг, зарим тохиолдолд ухаангүй тэнэг үйлдлийг харуулна. Маш том эрсдэлтэйг мэдэж байгаа ч оргил өөд авирах, амиа алдах уулчид.

“Død snø” (2009)

“Død snø - 2“ (2014)

Норвегийн Томми Вирколагийн хар бараан инээдмийн кино. Нацист зомби нар гарч ирээд гэмгүй жуулчдыг мөрдөн хөөнө.

“Wind River” (2016)

Цасанд хучигдсан хээр талаас нэгэн эмэгтэйн цогцос олдоно.

“Kraftidioten” (2014)

Норвегийн гэмт хэргийн энэхүү кинонд Стеллан Скарсгард тогложээ. Хүүгээ алдсан жолооч өшөө хорслоо тайлна.

“The Thing” (1982)

Антарктид тивд байх эрдэм шинжилгээний станцад харь гаригийн амьтан олдоно.

“The Revenant” (2015)

Леонардо Ди Каприод Оскар авчирсан бүтээл. Зэрлэг Баруунд амьд үлдэхийн төлөөх тэмцэл.

“The Day After Tomorrow” (2004)

Дэлхий хөлдөж, хүмүүс амьд үлдэхийн төлөө тэмцэнэ.

“Snowpiercer” (2013)

“Шимэгч” киноны найруулагчийн бидэнд бэлэглэсэн бас нэгэн бүтээл. Мөн л дэлхий сөнөсний дараах амьдрал гарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.