Сая сая япончуудын хувьд ажлын өдөр нь аяга кофеноос гадна “Асадора” буюу NHK телевизийн өглөөний драмаас эхэлдэг. Аса гэдэг нь өглөө, Дора гэдэг нь драм гэсэн үг. NHK телевизийн уламжлалт өглөөний драмаас замналаа эхэлсэн маш олон алдартай жүжигчин бий. Үзэгчид ч дараагийн од болон гялалзах нь хэн бол хэмээн ажиглаж суудаг билээ.
Тус телевизээс “Өглөөний драмд таны үзэхийг хамгийн хүсэж байгаа жүжигчин хэн бэ” судалгааг эмэгтэй үзэгчдийн дунд явуулжээ. Ингээд эхний гурван байрт орсон залуусыг танилцуулж байна.
3-р байр, Ёкохама Рюүсэй

Түүхэн цуврал кинонд тоглож, нэрд гарсан. Дүрдээ сайн ордгоороо алдартай. Түүнд санал өгсөн эмэгтэйчүүдийн ихэнх нь царай төрх, жүжиглэлтийн ур чадварыг дурдсан байлаа.
“Өглөөний цувралд тоглохыг нь үзмээр байна”
“Өглөөнөөс ийм царайлаг залууг харвал тэр өдөртөө аз жаргалтай байж чадна”
“Өглөө Рюүсэйг харчихвал өдөржин ямар ч хүнд ажил хийхэд даваад гарч чадна”
2-р байр, Сүдо Масаки

Түүнийг жүжиглэх урлагийн “үзэгдэл” гэж нэрлэдэг. Ард олны хайрыг татсан, ямар ч дүрийг бүрэн бүтээж чаддаг нь түүний онцлог. Үзэгчдийн сэтгэгдэл ч түүнийг хүндэтгэсэн төдийгүй Өглөөний драмд шинэ өнгө аяс оруулж чадна гэсэн хүлээлттэй байна.
“Ур чадварын хувьд тасархай илүү болохоор Өглөөний драмыг өөрчилж чадах эрхэм”
“Хэрэв Сүдо өглөөний цувралд ирэх юм бол бид огт өөр төрлийн драм үзэх байх”
“Зөөлөн, сайхан харц, төрх нь өглөө кофе уунгаа үзэхэд яг тохирно”
1-р байр, Мэгүро Рон

Өглөөний драмд тоглоод Японы ард түмнийг бүгдийг нь эерэг болгож чадах эрч хүчтэй залуу гэж түүнийг үнэлж байна. Үзэгчдийн хайрыг татсан шалтгаан нь илэн далангүй байдал, эерэг эрч хүч, ямар ч дүрд орж чаддаг чадвар. Японы залуу үеийг байлдан дагуулж байгаа шинэ үеийн төлөөлөл.
“Өдөр болгон түүнийг харна гэдэг аз жаргал. Амьдрах хүч чадал авна”
“Мэгүро бол миний амьдралын утга учир тул өглөөнөөс эхлээд хамт баймаар, хармаар”
“Хэрэв Мэгүро өглөөний драмд тогловол орчин үеийн залуучууд ч өглөө NHK үздэг болох нь гарцаагүй”
