Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх байр эзэлж байгаа Хятад улс түүх, соёл урлагийн салбарт AI-гийн нөлөөг хязгаарлах бодлого баримталж эхэллээ.
2026 оны эхээр БНХАУ-ын Улсын радио, телевизийн газраас хиймэл оюун ашиглан хийсэн нэвтрүүлэг, контентуудад хатуу хяналт тавихаа мэдэгдсэн. Энэ сарын 1-нээс үндэсний хэмжээнд соёлын өв, түүхэн үнэнийг гажуудуулсан материалыг устгах нэг сарын кампанит ажил эхлүүлээд байна.
Шалгалтад:
“Улаан асрын зүүд”, “Баруун зүгт зорчсон тэмдэглэл”, "Усан хөвөө", "Гурван улсын түүх" гэсэн Хятадын алдарт дөрвөн зохиолтой холбоотой бүх контент,
Түүх, хувьсгал, үндэсний баатруудын сэдэвтэй кино, цувралууд,
Нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж байгаа, хүчирхийлэл, бүдүүлэг байдлыг сурталчилсан бүтээлүүд,
Соёл, түүхийн баримт бичгүүдийг гуйвуулсан,
Сонгодог бүтээлүүдийг давтан хийсэн төслүүд хамрагдаж байна.
Жишээ болгон “Улаан асрын зүүд”-ийг күнфү драм болгосон, Сармагчин хааныг мотоцикл унуулсан кино нэрлэжээ.
Мөн хуучны сонгодог бүтээлүүдэд хиймэл оюун ухаанаар нэмж, тусгай эффект оруулсан, баатруудыг орчин үед шилжүүлсэн бүх бүтээлийг хоригложээ. Учир нь эдгээр контент залуу үед түүх, соёлын талаар буруу мэдлэг олгоно гэж үзсэн байна.
