UBLife Logo
Кино

Гэмт хэрэгтэн: Нана хутга барин дайрч, намайг зодсон

Гэмт хэрэгтэн: Нана хутга барин дайрч, намайг зодсон

Өнөөдөр БНСУ-ын Намъянджуд 34 настай А гэгчийн шүүх хурал боллоо. Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд “After School” хамтлагийн дуучин асан жүжигчин Нанагийн (Им Жин А) гэрт хүйтэн зэвсэгтэй дээрэм хийхээр нэвтрэн орсон байна. Гэвч Нана болон түүний ээжийн эсэргүүцэлтэй тулгараад яаж ч чадаагүй. Нана хутгыг нь алдуулаад, цагдаа иртэл  түүнийг дарж байсан юм. Эмнэлгийн шинжилгээгээр Нана 33 хоног, ээж нь 31 хоног эмчлүүлэх шаардлагатай болсон билээ.

Өнөөдөр шүүх хурал дээр өмгөөлөгчдийн үгийг сонслоо. Тэд хэрэгтэн А-г хууль бусаар айлын гэрт орсныг хүлээн зөвшөөрсөн ч хүчирхийлэл үйлдсэн, хүйтэн зэвсэг хэрэглэсэн гэдгийг эрс няцаалаа.   

Хэрэгтэн А “Би дээрэм хийх гэж биш жирийн хулгай хийх гэж л байшинд орсон. Би Нанагийн ээжийг багалзуурдаагүй” гэж мэдүүлжээ. Түүний өмгөөлөгч “А байшин хоосон байна гэж бодсон. Хүмүүст халдах бодол огт байгаагүй. Тэр нэг ч удаа хохирогчдыг цохиогүй. Харин ч Нанад зодуулсан. Нанагийн 33 хоног эмчлүүлсэн гэмтэл нь зодуулсных биш харин ч хүн зодож байгаад авсан гэмтэл” гэж гомдол гаргасан байна.  

Тэгэхээр хэргийн газраас олдсон хутга хэнийх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэгтэн А хутгагүй ирсэн гэж хэлээд “Би санхүүгийн маш хүнд байдлаас болоод л гэмт хэрэг хийхээр шийдсэн. Надад их хэцүү байсан. Интернетээс Ачхон-донд олон баян хүн амьдардаг гэдгийг мэдсэн. Гэхдээ би хутгагүй очсон. Нанагийн ээжтэй тааралдаад их гайхсан. Гэхдээ би багалзуурдаж, боогоогүй. Тэр айгаад хашгарч эхэлсэн тул би тайвшруулахын тулд мөрнөөс нь жаахан барьсан. Ээж нь тайвширч байтал гэнэт Нана гараад ирсэн. Хутга бариад л гүйгээд ирсэн. Би хамгаалаад, тэр намайг зодоод л байсан” гэж мэдүүлжээ.

Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 10-нд болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.