Өчигдөр /2026,01,27/ Казахстаны Засгийн газраас хэвлэлийн бага хурал хийлгэж, цаг үеийн байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр NUR.KZ сайтын сэтгүүлч Алёна Бутенко Спортын сайдаас “Милан-Кортина 2026” олимпын наадамд оролцох Казахстаны шигшээ баг тамирчдын хувцас яагаад эгэл жирийн байгаа талаар асуужээ. Тэрээр “Монголын багийн гоё хувцсыг цахим сүлжээ тэр чигээрээ ярьж байна. Яагаад бид тийм хувцас хийж чаддаггүй юм бэ” гэж лавласан байна.

Спортын сайд Ербол Мырзабосынов “Монголчуудын тэр хувцас бол ёслолын хувцас. Энэ жил манай багийн ёслолын хувцсыг эх орны брэнд компани үнэ төлбөргүй хийж өгсөн. Тамирчид, дасгалжуулагч, мэргэжилтнүүдээс санал бодлыг нь авч тусгасан. Энэ ёслолын хувцас тамирчдад таалагдаж байгаа. Энэ жилийн Азийн наадмын өмнө бид тендер зарлана” гэж хариулсан байна.

Мөн “Бид дэлхийд алдартай “Under Armour” компаниар тэмцээн, бэлтгэлийн хувцсаа хийлгэсэн. Энэ бүгдийг авахад төсвөөс нэг ч мөнгө зараагүй” гэжээ.

