UBLife Logo
Newsfeed

Newsfeed | Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: “Милан Кортина-2026”, Сөүлийн Загварын 7 хоног, Сар шинийн сорилго

Ub.life
Ub.life
Newsfeed | Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: “Милан Кортина-2026”, Сөүлийн Загварын 7 хоног, Сар шинийн сорилго

Энэ долоо хоногт Монгол болоод дэлхий даяар болох сонирхолтой үйл явдлыг хураангуйлан танилцуулж байна.


Дэлхий

1. “Милан Кортина-2026” олимпын наадам

Өвлийн олимпын наадам энэ сарын 6-нд Италид хөшгөө нээнэ. Дэлхийн 92 орны 2900 тамирчин 8 спортын 16 төрөлд, 116 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн болжээ. Энэ олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах /эрэгтэй/, Э.Ариунтунгалаг /эмэгтэй/, уулын цанын төрлөөр анх удаа А.Ариунбат /эрэгтэй/ нар оролцох эрхээ хангаад байгаа билээ.

Хаана: Милан, Кортина, Итали

Хэзээ: 2026.02.06-22

2. “Олон улсын номын баяр”

Энэ бол Ази тивд томд тооцогдох номын баяр юм. Номын худалдаанаас гадна ном унших, шүлэг, яруу найргийн олон арга хэмжээтэй. Калькутта хотын “Boimela Prangan” үзэсгэлнгийн төвд болж байна. 1976 оноос эхэлсэн энэ үзэсгэлэн худалдаа номд хайртай хүн бүрийн мөрөөлийн газар билээ.

Хаана: Калькутта, Энэтхэг

Хэзээ: 2026.01.22-ноос 2-р сарын 3

3. Японы парламентын сонгууль

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи албан тушаалаа аваад 3 сарын дараа парламентаа албан ёсоор тарааж, энэ сарын 8-нд ээлжит бус сонгууль явуулах болсноо зарлалаа. Орон нутгийн мэдээллээс үзэхэд Такаичи энэ маягаар эрх баригч Либерал ардчилсан намын нөлөөг нэмэгдүүлж, өөрийн улс төрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болохыг зорьжээ.

Хаана: Япон даяар

Хэзээ: 2026.02.08

4. Сөүлийн Загварын 7 хоног

Сүүлийн үед дэлхийн том наадмуудаас илүү анхаарал татдаг болсон. Өмнөд Солонгосын алдартай дизайнеруудын үзүүлбэрээс гадна trade-шоу, стрит-стайл, K-fashion арга хэмжээнүүд нь үзэгчдэд ихэд таалагддаг. Энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Хаана: Dongdaemun Design Plaza, Сөүл, БНСУ

Хэзээ: 2026.02-08

Монголд

1. "Травиата" дуурь

МУАЖ Энхбатын Амартүвшин 2025 онд Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагдсан Opera Star Awards-аас "Best Baritone" шагнал хүртсэн түүхэн амжилтад баяр хүргэн, хүндэтгэл үзүүлж төрөлх театрын хамт олон Жузеппе Вердигийн "Травиата" /La Traviata/ дуурийг тоглоно. Тус тоглолтод МУАЖ Э.Амартүвшин өөрөө оролцож, дуурийн гол дүрүүдийн нэг Жермоны дүрийг бүтээх болно.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 2026.02.07, 17:00

2. “Кофе хийх амархан” сургалт

Кофе хийх амархан! Кофе машины нээлттэй эвентэд болох нь ээ. Өөрөө кофегоо хийж амтлан, кофены машинуудын ялгаатай танилцаж, мэргэжлийн зөвлөгөө аваарай.

Хаана: Зоос гоёл, 317 тоот

Хэзээ: 2026.02.06, 11:00-16:00

3. "Teach for Mongolia"

"Teach for Mongolia" fellowship хөтөлбөрийн 2026 оны элсэлттэй холбогдуулан мэдээлэл авах хүсэлтэй та бүхнийг 2-р сарын 5 өдөр болох “Pizza night” нээлттэй үйл ажиллагаанд урьж байна.

Хаана: IT park 2 давхар 211 тоот

Хэзээ: 2026.02.05, 17:30-19:30

4. "Түмэн тэмээний баяр-2026"

Дэлхийд ховор хоёр бөхт тэмээ, нүүдэлчин соёлыг түгээн дэлгэрүүлэх "Түмэн тэмээний баяр-2026" арга хэмжээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болно.

Хаана: Өмнөговь аймаг, Даланзадгад хот

Хэзээ: 2026.02.06, 10:00

5. Бөхийн барилдаан

Сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

Хаана: Бөхийн өргөө

Хэзээ: 2026.02.08, 11:00

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна