UBLife Logo
Спорт

“Хилчин” спорт  хорооны ойн аялал эхэллээ

“Хилчин” спорт  хорооны ойн аялал эхэллээ

“Хилчин спорт хороо”-ны 80 жил, Монголын үндэсний олимпын хорооны 70 жил, Монгол хүн цанаар аялсны 85 жил,  “Милан Кортина-2026” өвлийн XXV дахь олимпын наадмыг угтсан цанын өртөөчилсөн аялал эхэллээ. Цанын спортын түүхэнд 1941 онд Наушки-Улаанбаатрын чиглэлд цанатай аялал зохион байгуулсан Б.Жигмэддорж, С.Аварзэд, Б.Дашдорж, М.Дамдин нарын халааг үргэлжлүүлэн түүчээлэх зорилготойгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас-Улаанбаатрын чиглэлд 5 хоног, 6 өдрийн аялал эхэллээ.

Монгол ард улсын 25 жилийн ойг тэмдэглэх төв комиссын 1946 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Дотоодын цэрэг, Хязгаарын газрын тамирчдыг нэгтгэсэн “Хилчин” нийгэмлэгийг байгуулах шийдвэр гарснаар Монгол улсын анхны 5 нийгэмлэгийн нэг болон байгуулагджээ.

Хилчдийн бахархал болсон тус спорт хороо нь байгуулагдсанаас хойших 80 жилийн хугацаанд: Хөдөлмөрийн баатар 3, Ардын багш 3, Гавьяат дасгалжуулагч 7, Гавьяат тамирчин 18, Соёлын гавьяат зүтгэлтэн 1, МУ-ын дархан аварга 2, Даян аварга 1, МУ-ын аварга 1, арслан 3, гарди 4, заан 11, харцага 7, начин 50, олимпын 5, дэлхийн 70 гаруй медальтан төрөн гарсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна