Хошин шогийн жүжигчин, шоумен Максим Галкин Украины дайн эхэлснээс хойш гадаадад амьдарч байгаа. Тэрээр дайны эсрэг гэдгээ нуугаагүй. Энэ жил 50 нас хүрэх Галкин хууз сахал ургуулж, имижээ огцом өөрчилснийг олон нийтийн сүлжээнд онцолсон байна.

Ганц хоногт л хэдэн зуун мянган лайк авч байгаагаас онцлох сэтгэлдлийг дурдвал:
“Холливуд жүжигчин болжээ”, “Танхай эр”, “Эминем”, “Жирийн Макс биш Pro Max”, Эрх хүүхдээс хулиган болох зам” гэх зэрэг олон сэтгэгдэл байгаа юм.

Харин түүний гэргий Алла Пугачева “Сайн байна, Би хайртай” гэжээ. Ингээд Максим Галкиний хувирлыг хамтдаа сонирхоцгооё.








