Энэ сарын 2-10-нд Парист Загварын 7 хоног болж өнгөрлөө. 2026/27 улирлын намар-өвлийн загварыг толилуулсан тус шоунд уламжлал ёсоор олон алдартан уригдан оролцлоо.
Чаппел Рон

Залуу дуучин Чаппел Рон “Alexander McQueen”-ий үзүүлбэр дээр “тунгалаг” хар даашинзтай, хөхний даруулгагүй иржээ. Дээр нь том ээмэг, бугуйвч, зүүлттэй байв.
Марго Робби

Марго Робби “Wuthering Heights” киноны сурталчилгаагаа хийсээр явна. “Chanel” шоунд ирсэн Марго майктай гарч ирсэн юм.
Женни

К-поп од Женни мөн л “нүцгэн” ирэхийг эрмэлзсэн. 2026 он “нүцгэн”, зоригтой загварын жил болно гэдгийг одод сануулж байна.
Зендая

Чаппел Рон

Аня Тейлор-Жой

Кайли Миноуг

Лили-Роуз Депп



