UBLife Logo
Спорт

Milano Cortina 2026: Б.Ганболд 21, Ц.Дашдорж 22 дугаар байр эзэллээ

Milano Cortina 2026: Б.Ганболд 21, Ц.Дашдорж 22 дугаар байр эзэллээ

Италид "Милан Кортина 2026" өвлийн Паралимпын наадам үргэлжлэн явагдаж байна. Тус наадамд манай улсаас 3 тамирчин оролцож байгаа.

Өчигдөр гүйлтийн цанын тэмцээний дундын зай буюу 10 км зайн уралдаан боллоо. Нийт 25 тамирчин гараанд гарч сонгомол техникээр уралдлаа.

Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Ганболд 34:40 цагийн амжилтаар 21 дүгээр байр, ОУХМ Ц.Дашдорж 34:49 цагийн үзүүлэлтээр 22 дугаар байранд шалгарлаа.

Пара гүйлтийн цанын хоёр тамирчин 3 дугаар сарын 15-ны өдөр холын зай 20 км зайд хурд сорино.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...