UBLife Logo
Технологи

Монголд анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн AI сургалтыг нэвтрүүллээ

Ub.life
Ub.life
Монголд анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн AI сургалтыг нэвтрүүллээ

Дэлхийн хамгийн олон улсад төдийгүй томоохон технологийн компаниудад хүлээн зөвшөөрөгддөг CPD (Continuing Professional Development) магадлан итгэмжлэлийг Монголоос анх удаа AI Academy Asia авч Хиймэл оюуны сургалтаа хүргэж эхлээд байна. Тиймээс уг сургалтад хамрагдсанаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлээд зогсохгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн сертифкатаа ашиглаж ажил, сургуульд орох гэхчлэн олон боломжийн үүд хаалгыг нээж өгч байна.

CPD стандарт гэж юу вэ?

CPD (Continuing Professional Development) нь мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж байгааг баталгаажуулдаг олон улсын жишиг стандарт юм. Иймээс дэлхийн олон байгууллага, ажил олгогчид сургалтын хөтөлбөр сонгохдоо CPD магадлан итгэмжлэлтэй эсэхийг чухалчилдаг.

Ийнхүү хиймэл оюуны шинэ эрин хэдийн эхэлсэн энэ үед олон улсын стандарттай сургалтад хамрагдан хүүхэд, залуусаа ирээдүйд бэлтгэх боломж Монголд бодитоор бүрдэж байна. AI Academy Asia нь энэ хаврын элсэлтээ авч эхэлсэн бөгөөд Хиймэл оюуны боловсролыг түгээх зорилгоор анх удаа 10-13, 14-18 насны хүүхдүүдийн сургалтандаа тал хувийн хөнгөлөлт зарлаад байна.

Сургалт 2026 оны 3 дугаар сарын 30-нд хичээллэж эхэлнэ.

AI Academy Asia академи сургалтын ангилал:

       10–14 нас

       14–18 нас

       Насанд хүрэгчид

Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Хиймэл оюуны инженер мэргэжил 2030 он гэхэд хамгийн эрэлттэй болох төдийгүй хүүхэд 10 наснаасаа эхлэн хиймэл оюуны ур чадварт суралцсанаар ирээдүйд хамгийн үнэ цэнтэй чадварыг суулгах болно гэдгийг Стэнфордын их сургуулийн судлаачид онцолжээ. Тэгвэл AI Academy Asia-ийн энэхүү сургалт нь хиймэл оюуны мэдээлэл өгөх түвшнээс гаргаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтэц, чанарын шаардлагатай түвшинд хүргэж буй нь чухал алхам болж байна. Сургалтыг амжилттай төгсөгчид CPD сертификат авах бөгөөд энэ нь тухайн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, ур чадвар олон улсын түвшинд үнэлэгдэх боломжийг баталгаажуулж байгаа юм.

Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...