Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод дөрөвдүгээр сарын 16-18-нд явагдана. Тэмцээнд нийт 21 орны 204 тамирчин оролцох юм.

Манай шигшээ баг ӨМӨЗО-ы Ордос хотыг зорилоо. Ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн, шигшээ багийн эмч Л.Отгондалай, терапист Т.Айтуган нар шигшээ баг дээрээ ажиллах болно.
Монголын шигшээ баг

Эрэгтэй
60 кг - Т.Түмэнжаргал
66 кг- К.Ёолк, Ө.Жанцандорж
73 кг - О.Уранбаяр
81 кг - О.Шинэбаяр
90 кг - А.Мөнх-Эрдэнэ
100 кг - Ц.Ган-Эрдэнэ
+100 кг - О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц

Эмэгтэй
48 кг Ж.Анударь
52 кг - М.Нандин-Эрдэнэ
57 кг - Т.Ариунзаяа, М.Цэндбазар
63 кг - Л.Энхрийлэн
70 кг - С.Лхагвадулам
78 кг - О.Хүслэн, Ж.Урангоо
+78 кг - А.Адьяасүрэн.
