UBLife Logo
Спорт

“САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд өрсөлдөх баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

“САНЬЯА-2026" Азийн элсний VI наадамд өрсөлдөх баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд  Азийн элсний VI наадам энэ сарын 22-30-ны өдрүүдэд  зохион байгуулагдана. Энэ өдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг тус наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдад амжилт хүсч, Монгол Улсын тугийг гардуулан өглөө.

14 спортын 15 төрөлд зохион байгуулагдах тус наадамд Монгол Улсаа төлөөлж, 8 спортын төрөлд 50 тамирчин өрсөлдөх бөгөөд багийн ахлагчаар  МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Мягмаржав ажиллах юм.

“Саньяа 202”6 Азийн Элсний наадамд оролцох Монголын баг:

-Сагсан бөмбөг 3X3: Эрэгтэй баг 4, эмэгтэй баг 4 тамирчин

-Хөнгөн атлетик: 2 тамирчин

-Элсний Гандбол: Эмэгтэй баг 10 тамирчин, эрэгтэй баг 7 тамирчин

-Триатлон (Акуатлон): 2 тамирчин

-Жюү жицү: 12 тамирчин

-Текбол: 2 тамирчин

-Элсний волейбол: Эмэгтэй баг 2 тамирчин, Эрэгтэй баг 2 тамирчин

-Элсний бөх: 4 тамирчин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна