UBLife Logo
Спорт

Хамзат Чимаев: Хөөрхий ядуу бөхчүүд намайг халз тулаанд дуудаад л

Хамзат Чимаев: Хөөрхий ядуу бөхчүүд намайг халз тулаанд дуудаад л

Холимог тулааны UFC холбооны дунд жингийн аварга Хамзат Чимаев АНУ-ын мэргэжлийн бөхийн RAF холбоотой гэрээ байгуулсан нь тулааны урлагийн ертөнцөд багагүй шуугиан тарилаа.

Энэ мэдээ гарсны дараа 2019 оны чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга болж байсан тулаанч Бо Никал Хамзатыг халз барилдаанд дуудсан. Хамзат Чимаев Чечениэс гарч, Шведэд очоод чөлөөт бөхөөр тус улсын аварга болж байсан хүн. Харин Никал 2021 оны АНУ-ын олимпын шигшээд багтаж чадалгүй холимог тулаанд шилжиж байлаа.

2016 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Кайл Снайдер мөн л Хамзаттай барилдах сонирхолтой байгаагаа илэрхийлж, олон нийтийн сүлжээнд “Би бэлэн байна. Хэзээ ч хамаагүй хүрээд ир” гэж бичсэн байсан юм.

Харин Чимаев бөхчүүдийг тун доогуур үзэж хандлаа. Өөрийг нь мөнгө олохоор ашиглаж байна гэж үзэн “Хөөрхий ядуу зүдүү бөхчүүд надад халз дуудлага ирүүлдэг боллоо. Надад бэлтгэл хангагч дутагдаж байгаа шүү. Ямар ч олимпын аварга байсан хамаагүй ирж, бэлтгэл хангаад өг. Надтай бэлтгэл хийгээд амьд үлдвэл би 200 мянган ам.доллар өгье” гэжээ.

RAF лигийн аваргууд

130 кг: Уайт Хендриксон

97 кг: Кайл Снайдер

86 кг: Кайл Дэйк

79 кг: Дин Хамити

74 кг: Дэвид Карр

70 кг: хоосон

65 кг: хоосон

61 кг: Остин Десанто

Хамзат Чимаев тавдугаар сарын 10-нд АНУ-ын Ньюаркт аваргын бүс хамгаалах анхны тулаанаа хийх гэж байна.

Харин мэргэжлийн бөхийн RAF лигийг үндэслэгч Чад Бронштейн энэ талаар “Кайл Снайдер, Бо Никал хоёр түүнийг дуудсан. Өрсөлдөгч тун олон байгаа. Колби Ковингтон ч гэсэн бас нэг хувилбар. Снайдер Чимаевыг их хүндэлдэг. Сайхан өрсөлдөөн болох ёстой. Бид энэ барилдааныг зохион байгуулж болох юм” гэж бичсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна