UBLife Logo
Спорт

CS2: Өрсөлдөгчөө цохисон тамирчныг бүх насаар нь хөөлөө

CS2: Өрсөлдөгчөө цохисон тамирчныг бүх насаар нь хөөлөө

Германд болсон цахим спортын наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Маурицио “Mauschine” Вебер “regnum4games” багийн тамирчин Фабиан “Spidergum” Саломоны нүүрийг цохисон нь телевизийн камерт өртсөн.

Талууд тайзан дээр маргалдаад дараа нь олон нийтийн сүлжээнд “хэрэлдсэн”. Яагаад өрсөлдөгчөө алгадсанаа Маурицио “Тэмцээний дундуур хийсэн треш-ток нь таалагдаагүй” гэж тайлбарласан юм. Хохирогч яг юу гэж хэлсэн нь тодорхойгүй байгаа ч хүчирхийлэл бол хүчирхийлэл.

Тэмцээний зохион байгуулагч нар “Бид хүчирхийллийг хэзээ ч тэвчихгүй. Түүнд 10 жилийн хориг тавьсан. Олон улсын холбоонд ч энэ талаар мэдээлсэн. Түүнд манай төрлөөр тоглох эрх байхгүй” гэж мэдэгдсэн юм.

Баруун талаас 2 дахь нь Саломон

Харин Esports Integrity Commission ESIC холбооноос хэргийг илүү хүндээр авч үзэн, Маурициод бүх насаараа тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хассан хүнд шийдвэр оноолоо. Ийнхүү Маурицио ESL, BLAST, PGL-тэй хамран ажилладаг байгууллага, холбоодын тэмцээнд оролцох эрхгүй боллоо.

Хохирогч Spidergum гэмтэл аваагүй бөгөөд Маурициог “Тоглоом дээрээсээ илүү оновчтой цохиж байна” гэж шоглосон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна