UBLife Logo
Дэлхий

“Хүн дүрст роботын наадам” Хятадад болно

“Хүн дүрст роботын наадам” Хятадад болно

Дэлхийн хүн дүрст роботын II дахь наадам энэ оны наймдугаар сарын 22-ноос 26-ны хооронд Хятадын нийслэлийн Үндэсний хурдны тэшүүрийн талбайд болно. Таван өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээнд уртын харайлт, 400 метрийн саад давах уралдаан, хүндийг өргөлт, олс таталт зэрэг найман шинэ төрлийг багтаасан 30 гаруй тэмцээн явагдах юм.

Энэ оны наадамд спортын тэмцээнээс гадна хувилбарт суурилсан арга хэмжээ гэсэн тэмцээн болно. Хүн дүрст роботууд  гэрийн нөхцөлд "гэрийн үйлчилгээ", зочид буудлын нөхцөлд "мэндчилгээний үйлчилгээ", үйлдвэрлэлийн нөхцөлд "сав баглаа боодол, агуулах", онцгой байдлын нөхцөлд "гал түймэр унтраах, аврах", эмнэлгийн нөхцөлд "эм зүйч", дэлгүүрийн нөхцөлд "худалдааны үйлчилгээ" хэр сайн хийхээрээ өрсөлдөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна