НҮБ-ын Хүний Эрхийн Комиссаруудын хорооноос Сингапурт цаазаар авах ял нэмэгдэж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Тус хорооны тэргүүн Фолькер Тюрк “Ази тивд ялын дээд хэмжээг оноох, гүйцэтгэх явдал багасч байгаа ч Сингапур улс цаазын ял оноосон, гүйцэтгэсэн хэвээр байна. Энд хүний амь насыг санаатайгаар хохироох гэсэн том хэрэг биш байсан ч цаазын ял оноож байна” гэж тэмдэглэлээ.
Сингапурт 500 грамм каннабис, эсвэл 15 грамм героин худалдаалахад л цаазын ялтай. Өнгөрсөн жил Сингапурт цаазлагдсан 17 хүний 15 нь хар тамхитай холбоотой хэрэгтнүүд байлаа. 2026 он гарсаар 8 хүнийг хар тамхины хэргээр цаазлаад байна.
Хүний Эрхийн Комиссаруудын хорооноос “Энэ нь хүний амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл” гэж нэрлээд цаазын ялаа зогсоох, түдгэлзэхийг уриаллаа.
Харин Сингапурын Засгийн газраас хатуу чанга ял оноодгийн ачаар Сингапур дэлхийд хамгийн аюулгүй улс болж чадсан гэж баталж байна. Мөн 2023 онд явуулсан судалгаагаар ард иргэдийн ихэнх нь цаазын ялыг дэмжиж байгаа нь харагдсан гэжээ.
