БНСУ-ын хөлбөмбөгийн холбооноос 2026 оны ДАШТ-д оролцох шигшээ багийн эцсийн бүрэлдэхүүнээ зарлалаа. Шинжээчдийн хүлээж байсанчлан Германы “Бавари” багийн хамгаалагч Ким Мин‑Жэ, Францын ПСЖ\ багийн хагас хамгаалагч И Кан‑Ин, АНУ-ын “Лос Анжелес” багийн довтлогч Сон Хын‑Мин нарын одод дуудагдлаа. БНСУ-ын баг Чех, Мексик, ӨАБНУ-ын багтай нэг хэсэгт багтаад байгаа билээ.

БНСУ-ын шигшээ баг
Хаалгач: Чжо Хен У (Ульсан Хёндэ), Ким Сын Гю (Токио, Япон), Сон Бом Гын (Чонбук Хендай Моторс).
Хамгаалагч: Ким Мин Жэ (Бавари, Герман), Чо Ю Мин (Аль-Шарджа, АНЭУ), И Хан Бом (Мидтьюлланн, Дани), Ким Тхэ Хен (Кашима Антлерс, Япон), Пак Жин Сеоб (Чжэцзян), И Ки Хек (Канвон), И Тэ Сок (Аустрия, Австри), Соль Ен У (Црвена Звезда, Серби), Йенс Кастроп (Борусси Мёнхенгладбах, Герман), Ким Мун Хван (Тэчжон Ситизен).
Хагас хамгаалагч: Ян Хен Чжун (Селтик, Шотланд), Пайк Сын Хо (Бирмингем, Англи), Хван Ин Бом (Фейеноорд, Нидерланд), Ким Чжин Гю (Чонбук Хендай Моторс), Пэ Чжу Хо (Сток Сити, Англи), Ом Чжи Сун (Суонси, Уэльс), Хван Хи Чхан (Вулверхэмптон, Англи), И Дон Ген (Ульсан), И Чжэ Сон (Майнц, Герман), И Кан Ин (ПСЖ, Франц).
Довтлогч: О Хен Гю (Бешикташ, Турк), Сон Хын Мин «Лос-Анжелес, АНУ), Чжо Гю Сон (Мидтьюлланн, Дани).
