UBLife Logo
Спорт

ДАШТ-ний финалын тоглолтын завсарлагаар BTS, Шакира, Мадонна дуулна

ДАШТ-ний финалын тоглолтын завсарлагаар BTS, Шакира, Мадонна дуулна

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ирэх сард АНУ, Канад, Мексикт эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ийг америк хөлбөмбөгийн Супербоул тэмцээн шиг зохион байгуулахаар бэлтгэж байна. Долоодугаар сарын 19-нд Нью Жерсид явагдах финалын тоглолтод дэлхийн шилдэг хоёр баг алтан медалийн төлөө нүүр тулна. Энэ тоглолтыг спорт сонирхогчид тэсэн ядан хүлээдэг билээ.

Тэгвэл энэ жил финалын тоглолтын завсарлагааны 15 минутад гурван уран бүтээлч цэнгэлдэх хүрээлэнд дуулахаар болсон байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино “Бид хөгжим, хөлбөмбөг гэсэн агуу хоёр зүйлийг дэлхийн хамгийн том баяр дээр онцгой зорилгын төлөө нэгтгэнэ” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр финалын тоглолтын завсарлагаар Мадонна, Шакира, BTS нар уран бүтээлээ толилуулж, америк хөлбөмбөгийн Super Bowl-ийг даван гарах гэж хичээх юм.

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос анх удаагаа хийж байгаа энэ туршилт зар сурталчилгааны орлогоороо Супербоултой дөхөж очно гэж ФИФА үзэж байна.

Шакира ДАШТ-ий нээлт, хаалтын ёслол дээр дуулж байсан туршлагатай ч ийм богино хугацаанд дуулж байсан удаагүй. Түүний  “Dai Dai” ДАШТ-ий албан ёсны сүлд дуу болоод байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...