Цахим спортын “IEM Cologne Major 2026”тэмцээн Германд зургаадугаар сарын 2-21-нд явагдана. 1,25 сая ам.долларын шагналтай тус тэмцээнд 32 баг оролцохоос 16 нь эхний үед өрсөлдөнө. Финалын шатыг Кёльн хот хүлээн авах юм.
Эхний гурван шат 3 ялалт хүртэл тоглож, ялагдсан багууд хасагдана. Дараагийн шатанд 16 баг оролцож, 8 баг шалгарна. “IEM Cologne Major 2026”-д гуравдугаар шатанд Team Vitality, Natus Vincere, Team Falcons, The MongolZ, PARIVISION, Aurora Gaming, FURIA, MOUZ гэсэн шилдэг 8 баг хүрэлцэн ирж, шалгарсан багуудтай халз өрсөлдөх учиртай. Энэ тэмцээнийг шинжээчид сүүлийн хэдэн жил үзэгдээгүй өрсөлдөөнтэй тэмцээн болно гэж дүгнэж байна.
The Mongolz баг 2016 оноос хойш 93 тэмцээнд орохдоо 15-д нь шууд урилгаар оролцсон. 489 тоглож, 280 ялсан. “Esports World Cup 2025”-д түрүүлж, бусад тэмцээнээс 10 алт, 5 мөнгө, 10 хүрэл медальтай. 20 тоглолт дараалан ялж байсан рекорд амжилттай.
Европ тив
3-р үе
Team Vitality
NAVI
PARIVISION
Aurora
Team Falcons
MOUZ
2-р үе
Team Spirit
Astralis
G2 Esports
FUT
Monte
1-р үе
GamerLegion
BetBoom Team
B8
Heroic
BIG
SINNERS
Америк тив
3-р үе
FURIA
2-р үе
9z
PaiN
Legacy
1-р үе
M80
Gaimin Gladiators
Sharks
NRG
MIBR
Team Liquid
Ази тив
3-р үе
The MongolZ
1-р үе
TyLoo
Lynn Vision
THUNDER dOWNUNDER
FlyQuest
