ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 19-20-нд Хятадад төрийн айлчлал хийх гэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын дараа болж байгаагаараа онцлог тус айлчлалаар талууд хоёр талын хамтын ажиллагааны цаашдын дэвшил, стратегийн түншлэл болон олон улс, бүс нутгийн асуудлыг хэлэлцэх юм.
Айлчлалаар талууд Хамтын ажиллагаа, найрамдлын гэрээ байгуулсны 25 жилийн ойн хүрээнд болох бөгөөд ОХУ, БНХАУ-ын Боловсролын жилийн (2026–2027) нээлтийн ажиллагаанд төрийн тэргүүд оролцоно.
Путин хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сарын сүүлээр БНХАУ-д айлчилж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байлаа.
2026 онд ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д хоёр удаа айлчилна. Ирэх 11 дүгээр сард Шэньжэнд болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох урилга хүлээн аваад байгаа юм.
