UBLife Logo
Урлаг

Хачирхалтай баримлууд | Ирээдүйн бидний төрх ямар байх вэ?

Хачирхалтай баримлууд | Ирээдүйн бидний төрх ямар байх вэ?

Цаг агаар, амьдрах орчин, нөхцөл байдлаасаа шалтгаалан хүний бие эрт дээр үеэс тасралтгүй хувьсан өөрчлөгдөж ирсэн. Тиймээс ирээдүйд ч бидний бие өнөөдрийнхөөс өөр хэлбэр, өөр төрхтэй болохыг үгүйсгэх аргагүй. Харин таны бодлоор ирээдүйн хүн төрөлхтөн ямар дүр төрхтэй болсон байх бол?

Нидерландын уран барималч Маргрит ван Брееворт ирээдүйн хүн төрөлхтний төрхийг таамагласан “Totem for Mankind” цуврал бүтээлээ 2021 онд гаргажээ. Тус цувралд хүний гар, нүүр, их бие эвхэгдэж хүн бүр ижилхэн дөрвөлжин блок болсон мэтээр дүрсэлсэн байна. Уг бүтээл нь нийт долоон өөр арьсны өнгөөр бүтээгдсэн.

Цувралын шүүмжлэлт санаа юу байв?

Ван Брееворт энэ цувралаараа хоёр зүйлийг хүчтэйгээр шүүмжилсэн байна. Нэгдүгээрт, хүн төрөлхтний бүх зүйлийг үр ашигтай байлгах гэж тэмүүлэх хүсэл. Орчин үеийн нийгмийн систем хүн амьтад, хотуудыг хүртэл хамгийн үр ашигтайгаар байхыг эрмэлздэг болсон. Тиймээс ирээдүйд хүн төрөлхтөн үр ашигтай байхын тулд лего шиг дөрвөлжин блок болсон мэтээр харуулжээ.

Хоёрдугаарт “Тотем” буюу шүтээн гэх санааг уг цувралдаа шингээсэн гэнэ. Хүн төрөлхтөн өөрсдийгөө хамгийн дээд оршихуй гэж итгэх итгэл, технологийг хэт шүтэх үзэл зэргийг шүүмжилсэн аж. Ингэхдээ хүний шахагдсан хэлбэр бүхий дөрвөлжин блокуудыг дээр дээрээс нь давхарлаж шүтээн мэт хэлбэртэй болгосон байна.

Маргрит ван Брееворт

Түүний бүтээлүүдэд хүний биеийн дүрслэл олон харагддаг. Тэрээр ихэвчлэн силикон, хөөс зэрэг материалыг ашиглан арьс, мах, биеийн бүтцийг гаргууд урладаг. “Totem for Mankind” цувралаас гадна түүний 2021 онд “In Light of Tomorrow” буюу маргаашийн гэрэл үзэсгэлэнгийн бүтээлүүд нь тун сонирхолтой, ижил дүрслэлтэй байдаг.

Түүний зарим бүтээлүүдээс

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...