Сүүлийн өдрүүдэд хиймэл оюун хакеруудад бусдын “Instagram”-д нэвтрэхэд нь тусалж, бичлэг, постыг дэлгэж байгааг скриншот, видео бичлэгээр илрүүлжээ. Хакерууд хэрэглэгчдийн аккаунтын байрлалын мэдээллийг өөрчлөн, дараа нь хиймэл оюун ухаанаас тухайн аккаунттай холбоотой цахилгаан шуудны хаягийг хүсэхэд AI биелүүлж байсан байна. Ингээд шинэ цахилгаан хаяг нээж, аккаунтыг эзлээд, паспорт солих баталгаат код илгээхийг хиймэл оюунаас хүсдэг байна.
Инстаграмын төлөөлөгч Meta Энди Стоун “Асуудлыг бид шийдсэн. Хохирсон хэрэглэгчдийн аккаунтыг хамгаалах арга хэмжээ авч байна. Хэрэгтнүүд энэ аргаар олон алдартны хаягийг нээж чаджээ” гэж мэдэгдсэн байна. Үүнд, АНУ-ын Ерөнхийлөгч асан барак Обама Цагаан Ордонд байхдаа хэрэглэж байсан хаалттай аккаунт ч хамрагдсан гэнэ. Обамагийн аккаунтад нэг хэсэг Ираныг дэмжсэн бичлэгүүд орж эхэлсэн байна.
Ийнхүү бид нэг хиймэл оюун хэрэглэгчийн аккаунтыг хулгайлж, харин хамгаалалтын хиймэл оюун нь эсрэг юу ч хийж чаддаггүй нөхцөлд орж ирлээ.
