UBLife Logo
Дэлхий

Трамп Нетаньяхуг “Солиотой амьтан” гэж загнав

Трамп Нетаньяхуг “Солиотой амьтан” гэж загнав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа харааж, загнасан гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталлаа. Америкийн "Axios” порталд гарсан мэдээгээр Трамп түүнийг Ирантай хийж байгаа хэлэлцээр бүтэхгүй байгаад буруутгаж, хатуу үгээр загнажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр утсаар ярьж байхдаа Трамп Нетаньяхуг “Солиотой амьтан” гэж нэрлээд чамайг авлигын хэргээр шоронд орох гэж байхад чинь би аварсан гэж сануулсан байна. Мөн Ливаныг бөмбөгдөхөө зогсоо гэж тушаагаад “Чамайг бүгд үзэн ядаж байна. Израил улам бүр ганцаардсан байдалд орж байна” гэж хэлсэн ажээ.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ сарын 1-нд Ливаны Бейрут хотын өмнөд хэсэгт цохилт өгөхийг тушаасан. Ливаны "Хезболлах" бүлэглэлийн хэдэн толгойлогчийг устгах гэж маш их орон сууц бөмбөгдөж, энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн нь АНУ-ын засгийн газрын гишүүдийн дунд ч дургүйцэл төрүүлж байгаа юм.

Мөн Ираны тал хэрэв Израилын арми Ливанд хийж байгаа довтолгоогоо зогсоохгүй бол хэлэлцээрээс гарна гэж мэдэгдсэн нь ч Трамп хилэгнэхэд нөлөөлжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...