UBLife Logo
Дэлхий

Энэ өдөр түүхэнд: Дэлхийн хамгийн том дэвсгэрт гарчээ

Энэ өдөр түүхэнд: Дэлхийн хамгийн том дэвсгэрт гарчээ

1946 оны зургаадугаар сарын 3-нд дэлхийн түүхэнд үлдсэн нэгэн үйл явдал болсон юм. Энэ бол Унгарт тэрбум милпенге хэмээх мөнгөн дэвсгэрт гаргасан явдал байлаа. Дэлхийн дайны дараах Унгар орон сүйрэлд ороод байв. Аж үйлдвэр, тээвэр, дэд бүтэц бүрэн сөнөж, дээр нь Нацист Германтай холбоотон байсныхаа төлбөрийг ЗХУ-д төлөх ёстой болсон байв.

Зүгээр нэг инфляц биш асар том хямралын улмаас барааны үнэ өдөрт 5 дахин өсөж, мөнгө хоромхон зуур үнэгүйдэж байв. Засгийн газраас 10.000, 100.000, 1 сая, 10 сая, 100 саяын дэвсгэр гаргаад тус болсонгүй. Ингээд тэрбум милпенге гаргахаас өөр аргагүй болсон гэж үздэг.

1946 оны наймдугаар сард инфляцыг зогсоож чадлаа. Форинт хэмээх шинэ мөнгөн тэмдэгт гарснаар дэлхийн хамгийн том дэвсгэрт болох пенгёгийн түүх өндөрлөж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...