Цахим спортын Counter-Strike 2 төрлийн 1,25 сая ам.долларын шагналын сантай “IEM Cologne Major 2026” тэмцээний гурав дахь шат Германы Кёльн хотод эхлэхэд бэлэн боллоо. Чансаа өндөр манай “The MongolZ” гуравдугаар шатнаас эхлэн тоглох юм. Энэ шатанд хоёрдугаар шатны ялагч 8 баг дээр нэмээд чансааны шилдэг 8 баг тоглоно. Анх удаа best-of-3 форматаар “Palladium” танхимд үзэгчдийн өмнө явагдах болно.
6-р сарын 11
PARIVISION – 9z Team – УБ цагаар 17:00 цагаас;
The MongolZ – BetBoom Team – 17:00 цаг;
MOUZ – Legacy – 19:30;
Team Vitality – FUT Esports – 19:30;
G2 Esports – Team Falcons – 22:00;
FURIA Esports – B8 – 22:00;
Aurora Gaming – Monte – 00:30;
Natus Vincere – Team Spirit – 00:30 цаг.

