UBLife Logo
Спорт

ДАШТ-ий хамгийн залуу 10 тоглогч

ДАШТ-ий хамгийн залуу 10 тоглогч

Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн ДАШТ эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. ДАШТ болгон шинэ баатар, шинэ од төрүүлдэг уламжлалтай. Бид 2026 оны ДАШТ-ий хамгийн ахмад тоглогчдыг танилцуулсан. Энэ удаад хамгийн залуу тоглогчдын ээлж ирлээ. Нийт 12 залууг онцолсны тав нь 2008 онд төржээ.

Хильберто Мора (17 нас, 8 сар)

Мексикийн хагас хамгаалагч Мора Испанийн од Ямалийн рекорд амжилтуудыг эвдсээр байгаа. Тэр олон улсын тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тоглогч. 16 нас, 265 өдөртөө байхдаа КОНКАКАФ-2025 тэмцээнд түрүүлж, Гиннесийн номд бичигдсэн. Мексикийн “Тихуана” баг.

Гуго Сохурек (17 нас, 11 сар)

Чехийн шигшээ багийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч. Хагас хамгаалагч. Прага хотын “Спарта” багийн гишүүн.

Ибраим Мбайе (18 нас, 4 сар)

Мбайе”гийн аав нь Европын кикбоксын аварга хүн. Францын залуучуупын шигшээ багт дуудагдаж байсан ч Сенегалыг сонгосон. Жигүүрийн довтлогч. Францын ПСЖ багийн үндсэн бүрэлдэхүүнд гарсан хамгийн залуу тоглогч.

Хамза Абделькарим (18 нас, 6 сар)

Абделькарим бол Испанийн “Барселона” багийн түүхэн дэх анхны египет тоглогч. Гэхдээ Египетийн “Аль Ахли” багаас зээлээр тоглож байгаа. Довтлогч. Сарын өмнө Барсагийн U-19 багт тоглож, хет-трик хийсэн.

Бара Сапоко Ндиайе (18 нас, 6 сар)

Бара Сенегалд төрж, Гамбигийн академид суралцсан. 2026 онд түүнийг Германы алдарт “Бавари” баг зээлээр авсан. Хагас хамгаалагч.

Младен Юркас (18 нас, 8 сар)

18 настай хаалгач залуу Боснийн “Борац” багийн үндсэн хаалгач. Энэ улирал 32 тоглолтоос 16-д нь хаалгаа хуурай манасан.

Айюб Буадди (18 нас, 8 сар)

Францад марокко гаралтай гэр бүлд төрсөн. Хагас хамгаалагч. Францын U-21 багийн ахлагч байсан ч өнгөрсөн тавдугаар сард иргэншлээ сольж, Марокког сонгосон.

Керим Алайбегович (18 нас, 8 сар)

Тэрээр Германы Кёльнд төрсөн. Довтлогч. Босни ба Херцеговин улсын шигшээ багт 17 настайдаа дуудагдсан.

Райан Эльлуми (18 нас, 8 сар)

Эльлуми Канадад тунис гэрбүлд төржээ. “Ванкувер” багийн довтлогч.

Лукас Херрингтон (18 нас, 9 сар)

2025 онд Херрингтон залуучуудын Азийн аварга болсон. Австралийн багийн хамгаалагч. Одоо МЛС лигийн “Колорадо”-д тоглож байна.

Бехрузджон Каримов (18 нас, 10 сар)

Өнгөрсөн тавдугаар сард хүнд гэмтсэн ч дасгалжуулагч Фабио Каннаваро түүнийг ДАШТ-д дуудсан. Хамгаалагч.

Ламин Ямаль (18 нас, 11 сар)

18 настай судер од бэртэлтэй байгаа тул хэсгийн тоглолтуудад гарахгүй байх магадлалтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...